УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо өнөөдөр “Хүүхэд, өсвөр үеийн сэтгэцийн эрүүл мэндийн зан үйл” судалгааны үр дүн, “Амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөл” сэдэвт уулзалт хэлэлцүүлэг хийлээ. (2025.10.20) Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн хэлэлцүүлгийн үеэр дараах тоо судалгаануудыг танилцуулав.
Нэгдсэн Үндэстний Байгууллагын “Дэлхийн хүүхдийн аж байдал-2021” судалгааны тайланд 15-19 насны залуусын нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг нь амиа хорлолт болж, жил бүр 10-19 насны 46,000 орчим хүүхэд, залуус амиа егүүтгэж байгаа нь минут тутамд 11 хүн нас барж байгааг анхааруулж, баримт нотолгоонд суурилсан, үр дүнд чиглэсэн арга хэмжээ авахыг улс орон бүрд уриалж байна.

Амиа хорлолтын түвшин дэлхийн дунджаар 100 000 хүн амд 9.2 байна. Харин Номхон далай баруун эргийн бүсийн улс орнуудаас Солонгос улсад 100 000 хүн амд 27.5 болж тэргүүлж, Монгол улс 18.5 буюу бүсдээ хоёрдугаарт бичигдэж байна.

Амиа хорлож нас барсан тохиолдлын 23.4 хувь нь 15-19 насныхан, 27.4 хувь нь 20-24 насны залуус байгаа нь нийт амиа хорлож нас барсан тохиолдлын 50.8 хувийг эзэлж байна.
- Цагдаагийн ерөнхий газрын тайланд дурдсанаар, 2022 онд нийт 5,407 дуудлагын 825 (15%) нь амиа хорлолт байсан бол 2023 онд нийт 5,910 дуудлагын 787 (13%), 2024 онд нийт 7,936 дуудлагын 636 (8%) нь амиа хорлолт байсан байна.
- Цэргийн төв эмнэлгийн хордлогын яаралтай тусламжийн төвд 2022 онд 233, 2023 онд 209, 2024 онд 271, 2025 оны 9 сарын байдлаар 240 хурц эмийн хордлогын тохиолдол бүртгэгдсэн бөгөөд эдгээрийн 95.3%-д амиа хорлох сэдэл эсвэл төлөвлөгөөтэй байжээ.
- Хордлогын дийлэнх (83.6%) нь 16–30 насны залуус байсан бөгөөд тэдний 56.1% нь гэр бүлийн маргааны улмаас амиа хорлох оролдлого хийсэн байгаа нь хүүхэд, өсвөр насныхан болон амьдралаа эхлүүлж буй залуус амиа хорлох эрсдэлд илүү өртөмтгий байгааг харуулж байна.
Сэтгэл гутрал, түгшүүр, хоёр туйлт эмгэг, ганцаардал, эдийн засгийн дарамт, хүчирхийлэл, архидалт, донтолт зэрэг нь нийгмийн болон эрүүл мэндийн хамгийн ноцтой асуудлын нэг болох амиа хорлох тохиолдлыг нэмэгдүүлдэг. Мөн 65-аас дээш насны ахмадуудын дунд амиа хорлолтын тохиолдлын тоо нэмэгдэж, эрэгтэйчүүдийн дунд амиа хорлолтын тохиолдол эмэгтэйчүүдтэй харьцуулахад 7 дахин өндөр байгаа зэрэгт онцгой анхаарах шаардлагатайг харуулж байна.
Иймд 2025 оны 9-р сард зохион байгуулагдсан “Сэтгэцийн эрүүл мэнд-2025 чуулганыг “Амиа хорлолтоос урьдчилан сэргийлье” уриан дор хийж, амиа хорлолтын асуудлыг онцгойлон анхаарч байна. Чуулганы үеэр, Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуульд амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх чиглэлээр шаардлагатай нэмэлт өөрчлөлт оруулж тусгах, салбар бүрийн оролцоонд тулгуурласан нэгдсэн хариу арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх, хэрэгжилтийн үр дүн, үр нөлөөг тооцох нь нэн чухал гэсэн дүгнэлтэд хүрсэн юм.

Тэрбээр үргэлжлүүлэн, 2024-2027 онд хэрэгжүүлэх “Сэтгэцийн эрүүл мэнд” цогц арга хэмжээний төлөвлөгөөний хүрээнд 4 зорилт, 34 үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг хэллээ. Тухайлбал:

- 2022 онд “Амиа хорлох оролдлого хийсэн хүүхэд, өсвөр үеийнхэнд эрүүл мэндийн тусламж, үйлчигээ үзүүлэх заавар батлах тухай “ А/149 дүгээр тушаал, “Хүүхэд, өсвөр үеийнхэнд сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх зурагдад батлах тухай” А779 дзгээр тушаалыг тус тус батлан хэрэгжлүүлж байна.
- Хүүхэд, өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих хамгаалах зорилгоор сэтгэцийн эрүүл мэндийн эрт илрүүлэлт, урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоог 6 болон 14 насанд нь хийж байна.
- Тамхины хяналтын тухай хуульд шинэ төрлийн тамхин бүтээгдэхүүн болох электрон тамхи, түүний цэнэглэгч шингэн, дагалдах хэрэгслийг нэмж тусган, хуулийн төслийг боловсруулж, УИХ-н Намрын чуулганаар хэлэлцүүлэхээр 2025 оны 09 дүгээр сарын 19-нд УИХ-н даргад өргөн барьсан.
- “Сэтгэц, мэдрэл, донтолтын үеийн нэн шаардлагатай тусламж үйлчилгээний хөтөлбөр /mhGAP/-ийг 2018 оноос эхлэн үе шаттайгаар хэрэгжүүлж, 15 аймаг, Улаанбаатар хотын 6 дүүрэгт хэрэгжүүлээд байна.
- ”Хүүхдийн сэтгэцийн эрүүл мэнд”, “Согтууруулах ундааны хорт хэрэглээг бууруулах “Аюулгүй” арга хэмжээний төлөвлөгөө”-г хэрэгжүүлэхээр ажиллаж төлөвлөгөөний төслийг боловсруулсан.
- “Амиа хорлох оролдлогыг бууруулах, сэргийлэх хариу арга хэмжээний төлөвлөгөө”-г боловсруулахаар Япон, Солонгос улсын сайн туршлагатай танилцаж, үндэсний хэмжээнд хэлэлцүүлж, зөвлөмжийг Засгийн газарт танилцуулж, батлуулахад бэлэн болоод байна.
- Сэтгэл зүйн боловсрол, нийгмийн дэмжлэг, хүртээмжтэй тусламж үйлчилгээ, урьдчилан сэргийлэх бодлогыг тусгахаар Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийж байна.