Хавдар судлалын үндэсний төвийн харьяа Орхон аймаг дахь Хойд бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төвийг хариуцсан Дэд захирлын сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Сонгон шалгаруулалтад оролцох иргэн дараах шаардлагыг хангасан байна:
- Мэргэжил: Анагаах ухаан /091201/:
- Боловсрол: Магистр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй;
- Эрүүл мэндийн удирдлагын чиглэлээр мэргэшсэн;
- Эрүүл мэндийн салбарт 10-аас доошгүй жил үүнээс удирдах албан тушаалд 5-аас доошгүй жил ажилласан.
- Төрийн албан хаагчийн анкет (Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 600 дугаар тогтоолоор баталсан маягт-1-ийг бүрэн бөглөж, цээж зураг наасан байх);
- Иргэний үнэмлэхний хуулбар эсхүл төрийн үйлчилгээний нэгдсэн систем (e-mongolia)-ээс авсан лавлагаа;
- Боловсролын диплом (бакалавр, магистр, доктор), хавсралтын хуулбар эсхүл төрийн үйлчилгээний нэгдсэн систем (e-mongolia)-ээс авсан лавлагаа;
- Мэргэжлийн диплом, үнэмлэхний хуулбар;
- Эрүүл мэндийн удирдлагын чиглэлээр мэргэшүүлэх сургалтад хамрагдсан диплом, гэрчилгээний хуулбар;
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хуулбар (нийгмийн эрүүл мэнд чиглэлээр мэргэжил эзэмшсэн иргэнд хамаарахгүй);
- Тухайн иргэний мэргэжил, мэргэшлийн мэдлэг, ур чадвар, туршлагыг баталгаажуулсан 1-2 хүний тодорхойлолт (өмнө нь ажиллаж байсан эсхүл одоо ажиллаж байгаа буй байгууллагын дарга/захирлын, гишүүнчлэлтэй мэргэжлийн нийгэмлэг, холбооны удирдах зөвлөл/гүйцэтгэх захирлын);
- Дэд хөгжүүлэх төсөл (хөгжлийн төлөвлөгөө, бүтэц, зохион байгуулалтын санал, тусламж, үйлчилгээ, хүний нөөц, санхүүжилтийн төлөвлөлт, үр дүн, үр ашиг г.м);
- Улс төрийн намын гишүүн бус, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад удирдах албан тушаал эрхэлдэггүй, бусад байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлагын бүрэлдэхүүнд хавсран ажилладаггүйг илэрхийлж бичсэн баталгаа;
- Англи хэлний мэдлэгийн түвшинг тодорхойлох баримт бичгийн хуулбар;
- Эрүүл мэндийн салбарт 10-аас доошгүй жил, үүнээс удирдах албан тушаалд 5-аас доошгүй жил ажилласныг нотлох баримт бичиг (тухайн ажиллаж байсан байгууллагын тушаал эсвэл тодорхойлох баримт бичгийн хуулбар);
Сонгон шалгаруулалтад оролцох иргэд дээр дурдсан баримт бичгийг Хавдар судлалын үндэсний төвийн хашаанд байрлах 12 давхар эмнэлгийн барилгын 12-р давхарт 1206 тоот өрөөнд 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 17.00 цаг хүртэл хүлээн авна. Мөн заасан хугацаанд nccm@cancer-center.gov.mn цахим хаягаар илгээж болно.
Тодруулга мэдээллийг Хавдар судлалын үндэсний төвийн 72724000 дугаарын утсаар холбогдож авна уу.
Сонгон шалгаруулалтын комисс