Эрүүл мэндийн яам нь ДОХ, сүрьеэ, хумхаа өвчинтэй тэмцэх Глобаль сантай нягт хамтран ажиллаж байгаа бөгөөд төсөл хэрэгжүүлэх нэгжид ажиллах ЖОЛООЧ-ийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Ажлын байранд гүйцэтгэх чиг үүрэг:
- өдөр тутмын үйл ажиллагаа аюулгүй, тасралтгүй, хэвийн явуулахад автотээврийн хэрэгслийн бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангах;
- Төслийн үйл ажиллагаа, ажилтнууд, үйлчлүүлэгчдийн нууцыг чанд хадгалан, хувийн болон гуравдагч этгээдийн ашиг, сонирхолд ашиглахгүй байхыг чанд баримтлан ажиллах;
- Автомашины техникийн бүрэн бүтэн байдлыг өглөө бүр шалгах, хариуцах, өдөр бүр хөнгөн цэвэрлэгээ, долоо хоног бүр их цэвэрлэгээ хийх;
- Гар утсаа байнга нээлттэй байлгаж /ажлын болон ажлын бус цагаар/, зайлшгүй шаардлагатай үед дуудсан цагт ирэх;
- Хот болон орон нутгийн зам, маршрутыг судлах, осолгүй найдвартай зорчих үүднээс тухайн үеийн орчны болон цаг уурын нөхцөл байдалд тохируулан замын сонголтыг зөв хийх;
- Замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм, заавар, журмыг баримтлан техникийн бүрэн бүтэн байдлыг хариуцан ажиллах.
- Тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээний талаарх мэдээллийг тухай бүр цаг алдалгүй мэдээллэж, эвдрэл гэмтлийг оношлох, доголдлыг тухай бүр засаж янзлах, зайлшгүй шаардлагатай тохиолдолд мэргэжлийн засварын газраар засвар үйлчилгээ хийлгэх;
- Хөдөлгөөний аюулгүй байдлын талаар өндөр мэдлэгтэй байж, дүрмийн болон замын тэмдэг тэмдэглэгээний өөрчлөлтүүдийг тухай бүрд нь судлах, баримтлах;
- Шатахуун зарцуулалтын болон урсгал засвар үйлчилгээний тайланг сар бүр гаргаж тооцооны нягтлан бодогчид гаргаж өгөх;
- Жил бүрийн авто тээврийн хэрэгслийн оношилгоо, бүртгэл тооллогод цаг тухай бүрд хамрагдах.
Ажилтанд тавигдах шаардлага:
- Бүрэн дундаас дээш боловсролтой;
- В ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй;
- Механик тээврийн хэрэгсэл жолоодох ур чадвар, туршлагатай;
- Жолоочийн ажлын байранд 5-аас доошгүй жил ажилласан ажлын туршлагатай;
- Харилцааны өндөр соёлтой;
- агийн зохион байгуулалт сайтай байх;
- Ажлын шаардлагаар илүү цагаар болон амралтын өдрүүдэд ажиллах боломжтой байх;
- Цэвэрч нямбай байх;
- агаар ажиллах чадвартай байх;
- Үүрэг, хариуцлага хүлээх чадвартай байх.
- Төрийн албан хаагчийн анкет (Маягт №1, цээж зураг наасан байх);
- Боловсролын түвшин тодорхойлсон баримт бичиг (бүрэн дунд боловсролын гэрчилгээ, их, дээд сургуулийн диплом)-ийн хуулбар (гадаадад их, дээд сургууль төгссөн бол баталгаат орчуулгын хамт);
- Тухайн албан тушаалд томилогдох хүсэлт (өөрийн мэдлэг, ур чадвараа илэрхийлсэн байх);
- Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа (Е-Mongolia);
- Жолооны үнэмлэхний хуулбар (хүчинтэй байх)
Холбогдох утас: 51-261629.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ