Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ 1-110

A- A A+

АЖ АХУЙН НЭГЖИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ, ТӨСӨЛ, ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЭРЭГЛЭГДЭХ НИЙТЛЭГ ШААРДЛАГАД САНАЛ АВАХ


Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.9.9-д заасан эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааны хүрээнд албан татварын хөнгөлөлтөд хамрагдах бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагаанд тавигдах нийтлэг шаардлагыг боловсруулж байгаатай уялдуулан  иргэдийн саналыг 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд нээлттэй авах тул иргэд, олон нийт та бүхэн санал өгнө үү. 
Саналыг ЭМЯ-ны Санхүү, эдийн засгийн бодлогын газрын Хөрөнгө оруулалтын хэлтсийн Хөрөнгө оруулалтын бодлого, нэгдсэн төлөвлөлт хариуцсан ахлах шинжээч Я.Болормаа (bolormaa_ya@moh.gov.mn)-ын цахим хаягаар 2024 оны 12 дугаар сарын 31-ны дотор ирүүлнэ.

Холбоотой мэдээ, мэдээлэл