Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны санаачилгаар "Монголд зочлох жил 2023-2025" арга хэмжээний хүрээнд, мөн хөрсний бохирдлоос сэргийлэх “Жорлон” үндэсний чуулганыг өнөөдөр /2023.03.31/ зохион байгуулсан.
Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, гэр хорооллын нүхэн жорлонг үе шаттай бууруулах, Монголд зочлох жилийн хүрээнд аялал жуулчлалын баазуудыг стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжтай болгох, цаашид хэрэгжүүлэх бодлогоо тодорхойлох зорилготой уг чуулганд ЭМЯ-ыг төлөөлж Нийтийн эрүүл м эндийн газрын дарга Д.Баярболд оролцож “Орчны бохирдлын чиглэлээр баримталж буй бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилт, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ” илтгэл тавилаа.
Тэрбээр илтгэлдээ дэлхий дахины хүн амын өсөлт, байгаль цаг уурын өөрчлөлт, техник технологийн үсрэнгүй хөгжил дэвшил, улс орнуудын бүтээн байгуулалттай холбоотойгоор хүрээлэн буй орчноос хүний эрүүл мэндэд нөлөөлөх сөрөг нөлөөлөл жил бүр нэмэгдсээр байгааг онцлоод “ДЭМБ-ын 2020 оны мэдээлснээр дэлхийн хэмжээнд жилд 12.6 сая хүн нас барж буйн 23 хувь нь хүрээлэн буй орчны нөлөөллөөс шалтгаалж байна. Манай улсын хэмжээнд 2021 оны байдлаар 31 төрлийн 575 мянга гаруй халдварт өвчний тохиолдол бүртгэгдсэн нь 10,000 хүн тутамд 1754 тохиолдол бүртгэгдсэн гэсэн үг” гэжээ.
2021 онд бүртгэгдсэн зургаан төрлийн гэдэсний халдварт өвчний нийт 1063 тохиолдол өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4202 тохиолдлоор буурсан үзүүлэлттэй ч энэ өвчний улмаас эмнэлэгт хандалт байсаар байгаа юм.

Манай улсад орчны эрүүл мэндийн чиглэлээр Эрүүл мэндийн тухай, Эрүүл ахуйн тухай, Усны тухай, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай, Хог хаягдлын тухай зэрэг хууль, УИХ, Засгийн газрын тогтоол, Эрүүл мэндийн сайдын тушаал болон стандартыг батлуулж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Мөн хүрээлэн байгаа орчны бохирдол, уур амьсгалын өөрчлөлтөөс хүний эрүүл мэндэд үзүүлж байгаа нөлөөллийг бууруулах салбар хоорондын зохицуулалт, хамтын ажиллагааг сайжруулах замаар хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ажиллах, суралцах нөхцөлийг сайжруулахад чиглэсэн. “Орчны эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийг хоёр үе шаттайгаар 2006-2015, 2017-2020 онуудад хэрэгжүүлсэн. Эрүүл мэндийн сайдын 2021 оны А/349 дүгээр тушаалаар Орчны эрүүл мэнд хөтөлбөрийг 2021-2024 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлан хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа бөгөөд арга хэмжээний төлөвлөгөөний Зорилт хоёрт ундны усны чанар, аюулгүй байдлыг хангаж, хөрсний бохирдлоос хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг бууруулах чиглэлээр тодорхой үйл ажиллагааг тусгасан.
Илтгэлд орчны бохирдол тэр дундаа стандартын бус ариун цэврийн байгууламж хөрсний бохиролд хүргэж хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буйг харуулсан судалгааны дүнг тусгасан байна. Тухайлбал, нийслэл, 16 аймгийн 1852 айл өрхийн төвлөрсөн бус ариун цэврийн байгууламжид хийсэн тандалт судалгааны дүнгээр 86 хувь нь стандартын шаардлага хангахгүй нүхэн жорлон ашиглаж, 43.8 хувь нь бохир усны цооноггүй, 31 хувь нь бохир усаа гудамжинд асгадаг байна.
Түүнчлэн орчны бохирдлоос хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийн талаар хийсэн судалгаагаар хүн амын нягтрал их, хөрс элэгдэл эвдрэлд орсон, хатуу, шингэн хог хаягдлын тээвэрлэлт зайлуулалтын байдал хангалтгүй, гэр хорооллын айл өрхийн 80 гаруй хувь стандартын шаардлага хангахгүй нүхэн жорлон ашиглаж байгаагаас хөрс, орчныг бохирдуулж улмаар гэдэсний халдварт өвчний тархалтад нөлөөлж байна.
Тиймээс эрүүл мэндийн анхан шатны байгууллагуудыг сайжруулсан ариун цэврийн байгууламжтай болгох, ус хангагч байгууллагад ус, ариун цэврийн байгууламжийн аюулгүй байдлын төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэхэд арга зүйн дэмжлэг үзүүлэх, ус, ариун цэвэр, эрүүл ахуйн асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай санхүүжилтийг нэмэгдүүлэх, хүн амд ундны усны чанар, аюулгүй байдал болон сайжруулсан ариун цэврийн байгууламжийн талаар мэдлэг, ойлголт бий болгох, эрүүл амьдрах хэв маягийг төлөвшүүлэх чиглэлээр сургалт, сурталчилгааг өргөжүүлэх шаардлага байгааг илтгэлээрээ танилцуулсан байна.