Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хавсарсан гэмтлийн тасгийн эрхлэгч, их эмч П.Баярсайханаар ахлуулсан баг энэ сарын 9-нд алсын дуудлагаар Булган аймагт очиж мориноос унаж цээжний хөндийн хүнд бэртэл авсан өвчтөнд мэс заслын яаралтай тусламж үзүүллээ.

П.Баярсайхан эмчийн багт ГССҮТ-ийн мэс заслын их эмч С.Мөнхлхагва, резидэнт эмч Д.Мөнхзул, Мэс заслын нэгдсэн тасгийн сувилагч Б.Алтанцоож, жолооч С.Бүрэнтөгс нар багтсан бөгөөд тэд Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн их эмч Д.Алтангэрэл, мэс заслын их эмч Н.Энхжаргал, мэдээгүйжүүлгийн их эмч Т.Батдорж, мэс заслын сувилагч С.Ганчимэг, мэдээгүйжүүлгийн сувилагч Х.Хандсүрэн нартай хамтран өвчтөний хавирганы тогтворгүй хугарлыг бэхлэх мэс заслыг амжилттай хийсэн байна.

Өвчтөний биеийн байдал сайжирч, тогтворжсон бөгөөд өдгөө аймгийнхаа Нэгдсэн эмнэлэгт мэс заслын дараах эмчилгээ хийлгэж байгаа юм.
ГССҮТ-ийн мэс заслын баг сүүлийн таван жилийн хугацаанд цээжний хөндийн битүү гэмтэл буюу хавирганы тогтворгүй хугарлыг бэхлэх мэс заслыг орон нутагт нутагшуулах замаар нийт 21 аймагт ажиллаж байна.