ГЭМТЭЛ СОГОГ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ
Амбулаторийн үзлэг
ГССҮТөвийн амбулаторийн тасгаар үйлчлүүлэхдээ ажлын өдрүүдэд 830-1600 цагийн хооронд ажиллана
ГССҮТөвд үзүүлж байгаа тусламж, үйлчилгээний чиглэлүүд
Үйлчлүүлэгчид нь амбулаторийн тасгаар дараах нарийн мэргэжлийн эмчийн үйлчилгээг авч болно.
- Насанд хүрэгчдийн гэмтэл согог
- Гар сарвуу бичил мэс засал
- Хүзүү нуруу нугасны гэмтэл
- Гавал тархины гэмтэл
- Цээж хэвлийн гэмтэл
- Түлэнхий нөхөн сэргээх мэс засал
- Хүүхдийн гэмтэл согог засал
- Нүд, эрүү нүүрний мэс засал
- Сэргээн засах эмчилгээ
- Уламжлалт, эмчилгээ оношлогоо
- Лабораторийн шинжилгээ оношилгоо
- Дүрс оношилгоо /MRI, CT, ЭХО, Рентген, Цээж гэрэлд харах /
Уртасгасан цагаар ажиллаж байгаа тусламж, үйлчилгээний чиглэлүүд
Гэмтэл согог судлалын үндэсний төв нь Монгол улсын хэмжээнд 24 цагаар тасралтгүй яаралтай тусламжийн үйлчилгээ үзүүлж байна. /дэлгэрэнгүй мэдээлэл/ доор хавсаргав
Цаг товлох үйлчилгээний талаарх мэдээлэл
- Амбулаторийн нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх товлолт цагийг давтан болон бэртэж гэмтээд 24 цагаас хэтэрсэн үйлчлүүлэгчид ажлын өдрүүдэд 830 -1600цагийн хооронд өөрийн биеэр ирж цаг авах шаардлагагүй /үр хүүхэд, хамаатан садангууд, ирж авч болно/
- Цаг товлохоор ирэхдээ үйлчлүүлэгч иргэний үнэмлэх эрүүл мэндийн даатгалын дэвтэртэй ирнэ
- Үйлчлүүлэгч товолсон цагтаа ирээгүй тохиолдолд 30-60 минут хүлээж байгаад цагийг цуцлана.
- Хөдөө орон нутгийн үйлчлүүлэгчид Улаанбаатар хотод байдаг үр хүүхэд, хамаатан сандангараа үзүүлэх гэж буй тухайн мэргэжилийн эмч дэрээ цаг авч болно.
- ГССҮТөвийн Хүлээн Авах Яаралтай Тусламжийн тасаг 24 цагаар үйлчлүүлэгчидэд тусламж үйлчилгээг үзүүлж байна.
Эрүүл мэндийн байгууллагын үйлчилгээний талаар тодруулга мэдээлэл, санал, хүсэлт авах утасны дугаар
ГССҮТөвийн лавлах утас 70180136
www.gemtel.mn