
УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛГИЙН ҮЗЛЭГ, ОНОШИЛГОО, ШИНЖИЛГЭЭ, ХЭВТЭН ЭМЧЛҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭНД ЦАГ ТОВЛОХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ
Эрүүл мэндийн байгууллагын амбулаторийн ажиллах цагийн хуваарь
I ээлж Ажлын өдрүүдэд 0820-1620 цаг
II ээлж Ажлын өдрүүдэд 1100-1900 цаг
Үзүүлж байгаа тусламж, үйлчилгээний чиглэлүүд
Амбулаторийн тусламж үйлчилгээ:
- Зүрх судасны мэс засал
- Зүрх судасны эмгэг судлал
- Зүрхний шигдээс /хяналт/ дутагдал
- Зүрхний хэм алдагдал
- Ангиографи
- Судас оношилгоо
- Мэдрэлийн эмгэг судлал
- Мэдрэлийн мэс засал
- Ерөнхий мэс засал
- Урологи
- Хоол боловсруулах эрхтэн судлал
- Бөөрний эмгэг судлал
- Дотоод шүүрэл, булчирхай
- Уушигны эмгэг судлал
- Чих хамар хоолой
- Сонсгол
- Нүд
- Нүдний даралт
- Уламжлалт эмчилгээ
- Сэргээн засах эмчилгээ
Хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээ:
- Зүрхний мэс засал
- Зүрхний эмгэг судлал
- Зүрхний шигдээс
- Мэдрэлийн мэс засал
- Мэдрэл судлал
- Харвалт
- Ерөнхий мэс засал
- Уушигны эмгэг судлал
- Хоол боловсруулах эрхтэн судлал
- Бөөр дотоод шүүрлийн эрхтэн судлал
- Чих хамар хоолойн мэс засал
- Нүдний мэс засал
- Эрчимт эмчилгээ
- Сонгомол эмчилгээ
- Уламжлалт эмчилгээ
- Өдрийн эмчилгээ
Лабораторийн шинжилгээ:
- Биохими
- Иммунологи
- Гематологи
- Цусны дэлгэрэнгүй
- Шээсний ерөнхий
- Нян судлал
Зүрхний үйл оношилгоо:
- Зүрхний цахилгаан бичлэг
- Зүрхний ачаалалтай бичлэг
- Зүрхний хэт авиан оношилгоо
- Холтер зүрхний цахилгаан бичлэг
- Улаан хоолойн зүрхний хэт авиан оношилгоо
Дүрс оношилгоо
- Компьютер томографи оношилгоо
- Хэт авиан оношилгоо
- Рентген шинжилгээ
- Рентгеэ зураг
Дурангийн оношилгоо:
- Ходоодны дуран
Мэдрэлийн оношилгоо
- Тархины цахилгаан бичлэг
- Тархины судасны доплерографи
Уртасгасан цагаар ажиллаж байгаа тусламж, үйлчилгээний чиглэлүүд
Амбулаторийн тусламж үйлчилгээ:
- Зүрх судасны эмгэг судлал
- Мэдрэлийн эмгэг судлал
- Хоол боловсруулах эрхтэн судлал
- Чих хамар хоолой
Зүрхний үйл оношилгоо:
- Зүрхний цахилгаан бичлэг
Дүрс оношилгоо
- Компьютер томографи оношилгоо
- Хэт авиан оношилгоо
Рентген шинжилгээ
Цаг товлох үйлчилгээний талаарх мэдээлэл
- Ямар хэлбэрүүдээр авч болох /амаар болон биеэр/
Өөрийн биеэр болон утсаар 70184049 ажлын өдрүүдийн 13:00-16:00 цагийн хооронд
- Хэдээс, хэдэн цагийн хооронд цаг авч болох
Өөрийн биеэр 08:00-16:00 цагт цахим бүртгэлээс
70184049 утсаар ажлын өдрүүдэд 13:00-16:00 цагийн хооронд
- Анхан болон давтан үзлэг, хэвтэн эмчлүүлэх үйлчилгээний цагийг хэрхэн авах
Анхан болон давтан үзлэгийн цаг:
Өөрийн биеэр 08:00-16:00 цагт цахим бүртгэлээс
Хэвтэн эмчлүүлэх үйлчилгээний цаг: Төлөвлөгөөт хэлбэрээр өвчний түүх нээх цаг 08:20-12:30 цаг
Яаралтай тохиолдолд цаг харгалзахгүй
- Иргэн үзлэг, оношилгоонд орох өдрийн цагаа төлөвлөн өмнө /хэд хоногийн өмнө/ нь авч болох эсэх
Яаралтайгаас бусад тохиолдолд иргэн товлолт цаг авч үзүүлэхийг хүссэн мэргэжлийн кабинетын үзлэгийн цаг бүртгэгдээгүй өдөр, цагт бүртгэх боломжтой
- Цаг товлох үйлчилгээг авахад иргэн ямар материалуудтай ирэх вэ
Иргэн доорх материалуудыг авч ирнэ.
Үүнд: -иргэний үнэмлэх
-ЭМД-ын дэвтэр /сүүлийн 3 сар баталгаажсан/
- иргэний өвчний карт
-13А маягт /өөрийн харъяа өрх, дүүрэг, аймаг, сум, багаас/
- Цаг товлох үйлчилгээг иргэн цуцлах тохиолдолд яах
Товлолт цагаасаа 30 минутын өмнө 70184049 утсаар эсхүл биеэр мэдэгдэнэ.
- Хөдөө орон нутгаас цаг товлох үйлчилгээг хэрхэн авч болох
Хөдөө орон нутгаас цаг товлох үйлчилгээг
-70184049 утсаар ажлын өдөр 13:00-16:00 цагийн хооронд зөвхөн эмчийн үзлэгийн товлолт цаг авна. ЖИЧ: төрөлжсөн нарийн мэргэжлийн эмчид үзүүлсний дараа оношилгоо, шинжилгээнд хамрагдана.
Цаг товлох үйлчилгээг авах утасны дугаар
Төрөлжсөн нарийн мэргэжлийн эмчийн үзлэгийн товлолт цаг авна.
Ажлын өдрүүдэд 1300-1600 цаг 70184049
Эрүүл мэндийн байгууллагын үйлчилгээний талаар тодруулга мэдээлэл, санал, хүсэлт авах утасны дугаар
70046666