Home Нийгмийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар Мэдээлэл Австри улсын Вена хотноо зохион байгуулагдсан ХДХВ/ДОХ-ын олон улсын 18-р хуралд Монгол улсын төлөөлөгчид оролцлоо

Австри улсын Вена хотноо зохион байгуулагдсан ХДХВ/ДОХ-ын олон улсын 18-р хуралд Монгол улсын төлөөлөгчид оролцлоо

И-мэйл Хэвлэх PDF

2010 оны 7 сарын 18-23-ны өдрүүдэд Австри улсын Вена хотноо ХДХВ/ДОХ-ын 18-р хурал  амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус хуралд дэлхийн 197 орны 16300  төлөөлөгчид оролцсоноос 1218 нь Зүүн европ болон Төв азийн элч төлөөлөгчид байв.
Хуралд олон улсын нэр хүнд бүхий төлөөлөгчид болох АНУ-ын экс ерөнхийлөгч Билл Клинтон, дэлхийн тэрбумтан Билл Гейтс нар  биечлэн оролцов.

Манай орноос тус хуралд ЭМЯ, Цус сэлбэлт судлалын үндэсний төв, Глобаль сангийн ХДХВ/ДОХ, сүрьеэтэй тэмцэх төсөл зэрэг байгууллагын төлөөлөгчид амжилттай оролцлоо. 
Уг хурлаас “Венийн тунхаглал” гаргаж түүнд хуралд оролцогч нийт 12700 гаруй хүн гарын үсэг зурав. Венийн тунхаглалын гол утга нь эрдэмтэн судлаачид, эрүүл мэндийн ажилтанууд нэгдэж шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хар тамхи мансууруулах бодистой тэмцэх замаар нийгмийн аюулгүй байдлыг хангах, эрүүл мэндийг сайжруулахад засгийн газар болон олон улсын байгууллагын анхаарлыг нэг зүгт хандуулан хар тамхи мансууруулах бодистой тэмцэх үйл ажиллагаанд шинэчлэл хийхийг уриалсан болно.
Хуралд оролцогчдын анхаарлын төвд ХДХВ/ДОХ-той тэмцэх үйл ажиллагааны санхүүжилт, хүний эрх, ялгаварлан гадуурхалтыг бууруулах, бэлгэвчийн хэрэглээг дэмжих, ХДХВ/ДОХ-той амьдарч буй хүмүүсийн халамж үйлчилгээ, эхээс хүүхдэд халдвар дамжихаас сэргийлэх, эрсдэлт бүлгийн хүн амд чиглэсэн үйл ажиллагаа, өсвөр үе залуучуудын дундах ХДХВ/ДОХ-ын тархалтыг бууруулах, түүнээс сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх   зэрэг олон талыг хамарсан чухал асуудлууд тавигдсан бөгөөд эдгээрийг ханын хэлэлцүүлэг, үзэсгэлэн, бүлгийн яриа, салбар хуралдаан, чөлөөт ярилцлага, видео танилцуулга, зурагт хуудас, нүүр тулсан уулзалт ярилцлага  гэсэн хэлбэрээр сэдэвчилсэн байдлаар зохион байгуулж нийт  248 салбар хуралдаан, 18 тусгай хуралдаан, 151 үзэсгэлэн,  279 (Global village) дэлхийн тосгон үйл ажиллагаа явагдлаа:
Хуралдаан тавигдсан илтгэлүүд нь ХДХВ/ДОХ-той тэмцэх  талаар улс орнуудаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, харилцан туршлагаа солилцох үүднээс    ХДХВ/ДОХ-ын чиглэлээрх  тусгайлсан судалгаа шинжилгээ, Манлайлал үүрэг хариуцлага, Хамт олны чадавхийг дээшлүүлэх гэсэн үндсэн 3 чиглэлийг хамарсан болно.

 

Сүүлд шинэчлэгдсэн ( 2010 оны 7-р сарын 28, Лхагва гариг, 08:08 )  

Үндсэн цэс