
ЭМ-ийн сайд С.Ламбаагийн хэлсэн үг
ЭМШУИС-ийн эрдэмтэн багш нар, эрхэм хүндэт оюутан залуучууд, энд хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид та бүхэнд 2010-2011 оны шинэ хичээлийн жилийн нээлтийг тохиолдуулан Монгол улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун баяр хүргэж мэндчилье. Энэ хичээлийн жилд төрийн болон төрийн бус байгууллагын 113 их, дээд сургууль, коллежид 168 мянган оюутан суралцаж, 7.2 мянган эрдэмтэн багш нар ажиллах гэж байна. Түүний дотор ЭМШУИС-д 834 оюутан 22 мэргэжлээр элсэж, эрдмийн энэ саруул өргөөнд анагаахын шинжлэх ухааны үр шимийг хүртэж, ард түмнийхээ эрүүл мэндийн манаанд зогсох чин хүсэл эрмэлзэлтэй хүрэлцэн ирсэн байна.










Монголын Мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төслөөс зохион байгуулсан “Сургалтын үйл ажиллагаа эрхлэх гэрээлэгч”-ийн арга зүйн чиглүүлэх уулзалтанд ЭМ-ийн дэд сайд Ж.Цолмон уригдан оролцлоо. Дэд сайд уулзалт дээр хэлсэн үгэндээ, ЭМЯ-ны зүгээс ММСС-гийн Эрүүл мэндийн төсөл эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтан болон бусад салбарын холбогдох мэргэжлийн хүмүүсийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, хүн амын дунд эрүүл зан үйл төлөвшүүлэх мэдээлэл сурталчилгаа явуулах, эрүүл мэндийн тэтгэлгийн хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг дорвитой ажлуудыг тууштай хийж гүйцэтгэж байгааг талархан хүлээн авч, төрөөс хэрэгжүүлж буй эрүүл мэндийн бодлого стратегийн хүрээнд бодитойгоор дэмжиж, хамтран ажилладаг гэдгийг онцлон дурьдав.
Шинэ Зеланд улсын эх баригч, сувилагч, англи хэлний багш хатагтай Маргарет Анна Карри нь “Монголын хорих байгууллагын нөхөрлөл” ТББ-ыг 1998 оноос санаачлан байгуулж хорих ангийн нөхцөл байдлыг сайжруулах, насанд хүрээгүй ял эдэлж байгаа хүүхдүүдэд мэргэжил олгох, мөн хорих ангиас суллагдсан хүмүүсийг нийгэмшүүлэх, тэдний ар гэр, үр хүүхэд болон хорих ангийн эмнэлгийн ахуйн нөхцөлийг сайжруулах, оношлогооны орчин үеийн техник хэрэгслээр хангах зэрэг сайн үйлсийн ажлуудыг санаачлан хийж, тэдэнд зориулсан сургалт төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ.













