Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах олон хөшүүрэг байдгийн нэг нь өртөг ойролцоо оношийн бүлгээр санхүүжүүлэх арга бөгөөд “Эрүүл Мэндийн Салбарын Хөгжил-2” төслийн хүрээнд энэхүү аргыг турших ажлыг хийжээ. Төсөлд Улсын клиникийн төв эмнэлэг, Шастины нэрэмжит төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Эх нялхсын эрдэм шинжилгээний төв хамрагдсан байна.

























