“Монгол улсын Ардын эмч” цолоор Говь-Алтай аймгийн Тонхил сумын эмч Павдайн Шижээ, “Монгол улсын Хүний гавьяат эмч” цолоор ХӨСҮТ-ийн зөвлөх эмч Жунайн Бадрал, нийслэлийн “ЭМЖЖ” эмнэлгийн ерөнхий захирал Батын Эрдэнэчулуун, Өвөрхангай аймгийн Есөн зүйл сумын эмч Цэрэндэжидийн Дамдинсүрэн, Дорноговь аймгийн Айраг сумын эмнэлгийн бага эмч Санзайдоржийн Жанцанхорлоо, УБТЗ-ын нэгдсэн эмнэлгийн дарга Нанзадын Бямбасүрэн нар шагнагдлаа.











МУ-ын ЗГ-ын гишүүн, ЭМ-ийн сайд С.Ламбаагийн урилгаар ДЭМБ-ын Номхон Далайн баруун бүсийн захирал доктор Шен Ён-суу 2010 оны 7-р сарын 8-12-ны өдрүүдэд Монголд албан айлчилал хийсэн билээ. Доктор Шен Ён-суу ЭМЯ дээр хүрэлцэн ирж, айлчлалынхаа албан ёсны ажиллагааг МУ-ын ЗГ-ын гишүүн, ЭМ-ийн сайд С.Ламбаатай түүний ажлын өрөөнд хийсэн уулзалтаар эхлүүлсэн. Дараа нь манай баруун хязгаар Ховд аймаг болон Өвөрхангай, Орхон, Дорнод аймгууд дахь БОЭТ-үүдтэй шууд холбогдсон видео конференсед оролцлоо.












