2010 оны 7 сарын 18-23-ны өдрүүдэд Австри улсын Вена хотноо ХДХВ/ДОХ-ын 18-р хурал амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус хуралд дэлхийн 197 орны 16300 төлөөлөгчид оролцсоноос 1218 нь Зүүн европ болон Төв азийн элч төлөөлөгчид байв.
Хуралд олон улсын нэр хүнд бүхий төлөөлөгчид болох АНУ-ын экс ерөнхийлөгч Билл Клинтон, дэлхийн тэрбумтан Билл Гейтс нар биечлэн оролцов.























